“Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани “Эрдэнэс Ассет менежмент ҮЦК” ХХК, БНХАУ-ын “Чиндао Хуаван экүти инвэстмент фанд менежмент” компанитай Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Уг санамж бичиг албажсанаар талууд хөрөнгө оруулалтын сан, хамтарсан компани байгуулж, энэ хүрээнд “Эрдэнэс Монгол”-ын төсөл хөтөлбөрүүдэд олон улсын зах зээл дээрээс хөрөнгө оруулалт татахаас гадна техникийн туслалцаа үзүүлэх боломж бүрдэж байгаа юм.
Санамж бичигт “Эрдэнэс Ассет менежмент ҮЦК” –ийн гүйцэтгэх захирал Б.Ууганхүү, БНХАУ-ын “Чиндао Хуаван экүти инвэстмент фанд менежмент” компанийн Удирдах зөвлөлийн дарга Сунг Ли Фэнг нар гарын үсэг зурсан бөгөөд талууд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжинө гэдэгт итгэж буйгаа энэ үеэр илэрхийлэв.