
Өнөөдөр болсон Засгийн газрын хуралдаанаар Хөшигийн хөндийн нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх НЭЭЛТИЙГ хойшлуулах шийдвэр гаргалаа. Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал 2019 оны долдугаар сард менежментийн нээлтээ хийж, төлөвлөгөөний дагуу энэ оны аравдугаар сарын нэгнээс зорчигч хүлээн авч үйл ажиллагаагаа эхлүүлэх байсан юм. Гэтэл нисэх буудлын концесийн гэрээний 51 хувийг эзэмшдэг Японы компани Covid-19 цар тахалтай холбоотойгоор олон улсын зорчигч авч эхлээгүй байхад бид үйл ажиллагаагаа эхлүүлэх нь асар их зардал гарна гэж хүсэлт тавьсны дагуу хойшлуулахаар болсон байна.
Монгол улс хилийн хориогоо цуцалж, олон улсын зорчигч хүлээн авах үед Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг эхлүүлнэ гэсэн шийдвэр гарлаа.