ОХУ-д коронавирусээр халдварласан нийт хүний тоо нэг өдрийн дотор 11615-аар нэмэгдэж, 1 237 504 боллоо гэж тус улсын цар тахалтай тэмцэх шуурхай штаб мэдээлэв.
Сүүлийн 24 цагийн хугацаанд Оросын нийслэл Москва хотод 4081 шинэ тохиолдол илэрсэн бол Санкт-Петербургт 411, Москва мужид 347, Ростов мужид 253, үлдсэн нь бусад бүс нутагт бүртгэгджээ. Одоогийн байдлаар 227265 хүн эмчлүүлж байна. Цар тахал дэгдсэнээс хойш 988576 өвчтөн эдгэрчээ. Өнгөрсөн хоногт 6252 хүн эмнэлгээс гарсан байна. Шуурхай штабаас мэдээлснээр, эдгэрсэн өвчтөнүүдийн эзлэх хувь наймдугаар сараас хойш анх удаа 80 хувиас доошилж 79.9 хувь болжээ.
ОХУ-д коронавирусний халдвараар нас барсан тохиолдлын тоо нэг хоногийн дотор 188-аар нэмэгдэж, 21663-т хүрсэн байна.
Одоогоор коронавирусний халдварын сэжигтэй 234300 гаруй хүн эмнэлгийн хяналтад байна. ОХУ-д нийтдээ 48.3 сая гаруй хүнийг коронавирусний шинжилгээнд хамруулжээ. Өнгөрсөн хоногт 295 мянган хүнд шинжилгээ хийсэн байна.