Энэ сарын 5-нд Монголын Хот Байгуулалтын Хөгжлийн танхим Дэлхийн архитекторуудын өдрийг тохиолдуулан Монгол шилдэг архитектор уран бүтээлчдийн “Монголын архитектур өнөө цагт-2020” үзэсгэлэнг нээлээ. Үүнийг Их Монгол Улсын нийслэл Хархорум хот байгуулагдсаны 800 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байна.
Залуу архитектуруудыг дэмжих зорилгоор “Norphei Art Gallery”-д болж буй энэхүү үзэсгэлэнд Түүх, соёл урлаг, архитектурын бүтээлийг танилцуулах юм. Мөн орчин үеийн архитекторын бүтээл, шинэлэг санаатай шилдэг бүтээлүүдийг дэлгэн харуулна.
Энэхүү үзэсгэлэнг 10 дугаар сарын 5-наас 7-ны өдрүүдэд зохионо. Гурван өдрийн турш үргэлжлэх үзэсгэлэнгийн нээлтэд "Их Монгол улс түүний бүрэлдхүүн улсуудын хотууд", "Дэлхийн Монголчууд", "Хотжил ба инноваци", "Иргэдийн оролцоо-хот байгуулалт" гэх уулзалт ярилцлагууд болно.
"Их Монгол улс түүний бүрэлдхүүн улсуудын хотууд", "Дэлхийн Монголчууд" сэдвийн хүрээнд “Дэлхийн монголчууд” ТББ-ын тэргүүн, доктор профессор О. Нямдаваа мэдээллээ.