Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Дэлхийн Монголчууд-II төлөвлөлтийн баримт бичиг”-ийн төслийн хэлэлцүүлэг өчигдөр ГХЯ-нд боллоо.
Хэлэлцүүлгийг ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Сэрээжав нээж, “Дэлхийн Монголчууд-II төлөвлөлтийн баримт бичиг”-ийн шинэчилсэн төслийн талаар танилцуулав. Хэлэлцүүлэгт БШУЯ, Соёлын яам, БОАЖЯ, ХНХЯ, Гадаадын иргэн харьяатын газар, УБЕГ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, ҮХГ, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Үндэсний дата төв, ШУА, “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл”, “Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл” ТББ-ын төлөөлөгчид оролцож, төсөлд тусгах саналаа өгч нэгтгэн хэлэлцүүлэг өрнүүллээ.