Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас дэлхий даяар 10 хүн тутмын нэг нь коронавирусээр халдварласан байж болзошгүй гэж удирдагчдын уулзалтын үеэр мэдээллээ.
Дэлхий даяар коронавирусний халдварын батлагдсан 35 сая гаруй тохиолдол бүртгээд байгаа бол ДЭМБ бодит үзүүлэлт 800 саяд дөхсөн хэмээн тооцоолсон байна. Халдварын тохиолдлын бодит тоо батлагдсан тооноос илүү байгаа нь тодорхой гэж мэргэжилтнүүд хэллээ.
ДЭМБ цар тахалтай тэмцэх чиглэлд авч хэрэгжүүлэх дэлхий дахины арга хэмжээнүүдийн талаар хэлэлцэхээр Швейцарын Женев хот дахь төв байрандаа уулзалт зохион байгуулж байна. Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр дэлхий даяар нэг сая гаруй хүн халдварын улмаас нас баржээ. Цар тахал дэгдсэнээс хойш 10 сарын хугацаа өнгөрч байгаа боловч халдвараас ангижрах төлөв байхгүй байна. Мөн дэлхийн хэд хэдэн оронд хязгаарлалтуудыг сулруулсны дараа халдварын хоёр дахь давлагаа эхэлж, зарим тохиолдолд халдварын үзүүлэлтүүд хавьгүй өндөр байж болзошгүй байна.