Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
"Х Түц" продакшны захирал Н.Онон өнөөдөр Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаалаа. Тэрээр, "СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгсөөд тасралтгүй 31 жил мэргэжлээрээ ажилласан. Шагнал авах гэж байгаагаа тав дах өдөр мэдсэн. Урд шөнө хөдөөнөөс ирээд өнөөдөр гавьяат хэмээх хүндэт шагналыг авч байгаадаа маш их баяртай байна. Би продакшынхаа дөрөв дэх гавьяат болж байгаа юм" гэлээ.
Харин "Х Түц" продакшны жүжигчин Л. Баттулга, “Онон ах маань эхлээд хүмүүсийг Гавъяат болгочихоод хамгийн сүүлд нь өөрөө авч байна. Ард түмэн бол аль хэдийн Онон ахад гавъяат гэсэн цолыг өгчихсөн байсан. Үнэхээр гайхалтай уран бүтээлч” гэсэн юм.