Израилийн xийсэн агаарын цоxилтын улмаас 65 xүний амь үрэгдэв
Цар тахлын улмаас Өмнөд Америкийн орнуудад нийт 34 сая хүн ажилгүй болсныг НҮБ-ын Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас мэдээллээ. Энэ тоо наймдугаар сарын дундуур 14 сая байсан юм.
Дээрх байгууллагын Латин Америк, Карибын орнуудын асуудал эрхэлсэн даргын хэлснээр урьд хожид ийм хямрал нүүрлэж байгаагүй бөгөөд “Ковид-19”-ийн сөрөг нөлөөг хамгийн их мэдрэх бүс нутаг нь Латин Америк болох магадлал өндөр байна. Дэлхийн хэмжээнд ажлын цаг буурсан үзүүлэлт 11.7 хувь байсан бол Латин Америкийн ажлын хүчний 80 хувийг бүрдүүлдэг орнуудад энэ үзүүлэлт 20.9 хувьд хүрчээ.