2020 оны НИТХ-ын сонгуульд Монгол улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү Э.Батшугар, Монгол улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ нар нэр дэвшиж байна.
Э.Батшугар 2020 оны УИХ-ын сонгуульд СХД-т нэр дэвшин өрсөлдөж байсан бол энэ удаад тэр тойрогтоо буюу НИТХ-ын сонгуулийн 13-р тойрог СХД-ийн 8,9,10,11,25,28,40,42-р хороодод МАХН-аас нэр дэвшиж байна.
Харин Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ НИТХ-ын төлөөлөгчид анх удаа нэр дэвшээгүй ба тэр өмнө нь БЗД-т нэр дэвшин сонгогдож байв. Одоо тэр НИТХ-ын 6-р тойрог, БЗД-ийн ИТХ-ын 13-р тойрогт АН-аас нэр дэвшиж байна. Тэрээр Амьдрал анхан шатнаас гэсэн уриатай өрсөлдөж байна.
Ерөнхийлөгчийн хүүхдүүд аавынхаа намаас нэр дэвшиж буй сонин тохиол бүрдээд байна.