Нийт 42 орны 200 гаруй эрдэмтэн судлаачид “State of the World's Plants and Fungi” /Дэлхийн ургамал, мөөгний төлөв байдал/ гэх шинэ судалгаагаар дэлхийн бүх ургамлын тавны хоёр нь устгаж үгүй болох аюулд орсон байна. Зарим ургамал нь шинжлэх ухаанд бүртгэгдэж амжихаасаа өмнө устаж байна хэмээн тэмдэглэжээ. Дэлхийн хаа сайгүй биологийн олон талт байдал алдагдаж, цоо шинэ мөхлийн эрин эхэлснийг судалгааг ахалсан Их Британийн Дээдсийн ботаник цэцэрлэгийн судлаач профессор Александр Антонелли онцоллоо.
2016 онд нийт ургамлын 16 хувь нь устаж үгүй болох аюулд ороод байсан юм. Сүүлийн судалгаагаар энэ үзүүлэлт 40 хувьтай гарсан байна. Харин эмийн ургамлын төрөл зүйлээс 723 нь устах аюулд орлоо. Энэ бүхнийг өөрчилж, болзошгүй аюулаас сэргийлэхийн тулд аль болох олон төрөл зүйлийн ургамлыг боловсруулж ашиглах ёстойг мэргэжилтнүүд тэмдэглэжээ.
Тухайлбал, идэж болох 7000 гаруй зүйлийн ургамал байхад хүмүүс нэг хүрэхгүй хувийг нь хүнсэнд хэрэглэдэг. Эрчим хүч гаргаж болох 2500 гаруй ургамал байхад ердөө зургааг нь био түлш гаргахад ашиглаж байгаа нь ургамлын төрөл зүйл цөөрөхөд нөлөөлж байна гэж судлаачид үзжээ.