“Дакар ралли”: Тактикийн өдөр

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Европын бүсийн товчооны захирал Ханс Клюгийн мэдэээлж буйгаар, коронавирус улирлын чанартай халдварт өвчин болж магадгүй юм.
Тэрээр, “Хэзээ гэдгийг нь мэдэхгүй ч ийм болох боломжтой. Нөхцөл байдал сайнаар эргэнэ гэж найдаж байгаа ч муугаар эргэхэд бэлтгэлтэй байгаа. Мөн коронавирусний гарал үүсэл байгалийнх юмуу зохиомол гэдгийг батлах мэдээлэл ДЭМБ-д хараахан байхгүй. Вирусний гарал үүслийг Хятадын шинжээчид судалж байгаа” гэв.
Хятадад 2019 оны сүүлчээр коронавирусний халдварт өвчин дэгдэж, 3 дугаар сарын 11-нд ДЭМБ коронавирусийг цар тахал хэмээн зарласан юм.






