Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын ХХАА-н байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужатай “Төрөлжсөн, өндөр үнэ цэнэ бүхий малын гаралтай бүтээгдэхүүний экспортын чадавхыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, стратеги боловсруулах техник туслалцаа”-ны төсөл хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.
Төслийг 2020-2022 онд хэрэгжүүлснээр мал аж ахуйн салбарын өрсөлдөх чадвар сайжирч, махны экспортыг нэмэгдүүлэн, нэмүү өртгийн сүлжээ хөгжих суурь бүрдүүлэх юм. Энэ зорилгодоо хүрэхийн тулд хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний гадаад худалдаанд нарийвчилсан дүн шинжилгээ хийж, хөдөө аж ахуйн экспортыг дэмжих урт хугацааны үндэсний стратеги боловсруулах юм.