Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.7-д “Тогтвортой хөгжлийн боловсрол” хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, иргэд, олон нийтэд эх дэлхийгээ хайрлах, уламжлалт ёс заншлаа дээдлэх мэдлэг олгож, байгальд ээлтэй хандлага, зөв дадлыг төлөвшүүлнэ” хэмээн тусгасан.
ЦЕГ Экологийн Цагдаагийн алба, БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газар, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн төсөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, хамтран дээрх зорилтуудыг хэрэгжүүлэх үүднээс Байгаль орчны тогтвортой менежментийг хангах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор энэ оны 09 дугаар сарын 03-ны өдрөөс 1 сарын хугацаанд улсын хэмжээнд “Цэнхэр алт”, “Ой мод” хамгааллын хэсэгчилсэн арга хэмжээг улс орон даяар зохион байгуулж байна.
Уг арга хэмжээний хүрээнд Экологийн цагдаагийн алба Улаанбаатар аялагч клуб, I berry brand – тай хамтран “УС БА МОД” эсрэгцүүлсэн фото зургийн үзэсгэлэн гаргаж байна. Үзэсгэлэнгээр дамжуулж ойн нөөцийн хомстол, усны бохирдлын эх үүсвэр түүний учир шалтгааныг иргэд олон нийтэд таниулах, мэдээллэх иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв соёлыг төлөвшүүлэх зорилготой.
Үзэсгэлэн тавигдсан хугацаа:
- BLUEMON Norphei Art Gallery-д 2020.09.17-2020.09.20 хооронд тавигдсан.
- Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-д 2020.09.25 өдөр тавигдсан.
- ШУТИС-ийн номын санд 2020 оны 09 сарын 28-10 сарын 02 хүртэл 9:00~18:00 цагийн хооронд тавигдана.