Үлийн цагаан оготно устгахад ашиглах Монголын инженерүүдийн бүтээсэн “Леганда-570” бага оврын онгоцыг ОХУ-ын Новосибирск хотод угсарч байгаа.
Энэ тухай ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхантай хийсэн уулзалтын үеэр ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн М.В.Васильев илэрхийлсэн байна. Тэрээр мөн хоёр орны худалдаа эдийн засгийн харилцаа өргөжин тэлж байгааг онцлон тэмдэглээд, хөдөө аж ахуйн салбарт ашиглаж байгаа Оросын тоног төхөөрөмж, техник хэрэгсэлд тариаланчид ам сайтай байгааг ярианыхаа үеэр дурджээ.
ХХААХҮ-ийн З.Мэндсайхан сайд уулзалтын үеэр Монголын баруун, зүүн бүсэд улаанбуудай хадгалах 2 элеватор барих төслийг ОХУ-ын Внешэконом банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх саналтай байгаагаа уламжилсан байна.