АНУ-ын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын спикер Нэнси Пелоси Ерөнхийлөгч Дональд Трампийн татвараас зайлсхийсэн хэргийг “байж боломгүй” хэмээгээд “Энэ бол улс орны үндэсний аюулгүй байдалтай шууд хамаатай асуудал. Ерөнхийлөгч гадаад орны ашиг сонирхлыг хамгаалан хувьдаа мөнгө завшсан үгүйг даруйхан тогтоох хэрэгтэй” гэжээ.
“New York Times” сонин Цагаан ордны тэргүүнийг өнгөрсөн 15 жилийн АРАВТ нь орлогын албан татвараа алдаг оног төлсөн, 2016-2017 онд холбооны орлогын татварт ердөө 750 доллар төлсөн гэж мэдээлээд буй нь ихээхэн дуулиан дэгдээгээд байна. Тус сонинд бичсэнээр Трамп мөн хувьдаа дөрвөн жилийн хугацаатай 300 сая долларын зээл авчээ. Нэнси Пелосигийн хэлснээр хэрэв энэ бүх мэдээлэл үнэн бол Ерөнхийлөгч Трамп хамгийн багадаа 400 сая ам.долларын өртэй гэсэн үг юм. Харин хэнд, аль улсад гэдэг нь тодорхойгүй байна, магад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд үү гэсэн маргаан ажиглагч, шинжээчдийн дунд дэгджээ.
Трамп дээрх мэдээллийг “хуурамч” хэмээн үгүйсгэж буй бөгөөд удахгүй албан мэдэгдэл хийнэ гэжээ.