Төгсөөд шууд X ТҮЦ продакшн-д өнөөдрийг хүртэл жүжигчнээр ажиллаж байгаа. хүүхэд байхдаа би зураач болно гэж боддог байсан. маш их зураг зурдаг байсан. зан характерийн хувьд их томоотой, ноомой, цагийг маш сайн баримталдаг. Хичээлээс ер нь хоцорч үзээгүй, тасалж үзээгүй. Аравдугаар ангийн хонхны баяраар Асланов гэдэг нэг литр архийг ангийн 10 банди, 26 охинтойгоо талд нь ч оруулаагүй маргааш нь хагалсан байдаг юм аа. Тийм л хүүхэд байлаа.
СУИС руу 2000 онд дуулаачийн ангид шалгуулах гэж очоод тэр үедээ жүжигчний ангид шалгуулсан байдаг юм. Тэр бол намайг хэн нэгэн, гарт баригдаж нүдэнд үзэгдэхгүй нэг тийм хүч намайг цаанаас удирдсан. Тэр бол миний жинхэнэ хувь тавилан, хувь заяа. Би тэрэндээ итгэдэг.
Ээж маань надад гитар дээр сайхан дуу дуулж өгдөг. Урлагт их хайртай, тоглож чаддаггүй хөгжим гэж байдаггүй тийм л сайхан эмэгтэй байлаа миний ээж.
Аянгын бороо гэх драмын айхтар жүжигт тоглож өөрийгөө сорьж үзэж, уран бүтээлийн дараах ташуур гэж ярьдаг шү дээ. Намайг сайхан ташуурдаж өгсөн.
Хүмүүс ихэвчлэн хүнтэй харилцаж, холбоо тогтоож, хамтарч ажиллаж үзээгүй байж, ялангуяа манай монголчуудын нийтлэг алдаа дутагдал нь хүнийг гаднаас нь хараад дүгнэдэг.
Намайг ихэнх хүмүүс гаднаас хараад их зантай, биеэ тоосон, амбицтай амьтан л гэж боддог юм шиг байгаа юм. Хамгийн амбицгүй байхыг би боддог. Хүнээрээ байхыг хичээж амьдардаг.
Өнөө цагийн чөтгөр бол хамгийн цав цагаахан. Илэрхийлэл нь бол энхийн цагаан тагтаа болж байгаа юм. Гэтэл тэр хүний дотор ямар олон чөтгөрүүд нуугдсан бид бүхэн өнөөдөр Фауст гэдэг жүжгээр, ялангуяа Мифостофелийн дүрээр харуулах гэж байгаа юм.
Хорвоод мэндлээд хайртай хүмүүстэйгээ хамт байхдаа өөр юу хүсээд байгаа юм бэ? Чөтгөрүүдээ. Бидэнд өөр юу хэрэгтэй юм бэ? Зүгээр яагаад энгийн нохой шиг амьдарч болдоггүй юм бол оо? Хүн гэдэг хамгийн том араатан юм байна шүү дээ ер нь.
1000 хүний хоёр мянган нүд ямар айхтар хүнд нөлөөлдөг вэ гэдгийг анх тайзан дээр гараад мэдэж байсан. өнөөдрийг хүртэл би мэддэг, мэдэрдэг.
2018 онд гарсан “Солиот эх” гэх драмын УСК-нд тоглоход надаас гадна талын дүр төрхөөс авахуулаад явдал, зан характер, 100-аад жилийн өмнөх үйл явдал руу очиж тоглоход тэр хүний динамик хөдөлгөөн гээд бүх зүйл надад бэрхшээлтэй байсан шүү.
Яаж Фауст-ийн Мифостофелийн дүрийг Аглуу ахаас өөрөөр бүтээх вэ? Гээд гашилж байна яг үнэндээ. Нөгөө талаас урд нь тоголчихсон болохоор ололт амжилтуудыг нь харчхаж байгаа учраас энэ нь надад нэг давуу тал, шат болчхож байгаа юм.
Миний эхнэр бол гайхалтай сайхан хань. Ийм сайхан ханьтай учирсандаа би өөрөө л их зоригтой байсан юм даа. Гэр бүлийн асуудал жижигхэн зүйлээс болоод дэгддэг шүү дээ. Заримдаа бүр хоёр тийшээ болж салах сарних асуудлууд гардаг бол түүн дээр залуучууд маань жаахан хүлээцтэй байх ёстой. Дараа нь ямар тэнэг үйлдэл, үг хэлчих вэ? Гэдгээ ухаарч л байвал чи хамгийн сайн хань.
Тайзны урлагт ашиглаж байгаа сүүлийн үеийн инновацлаг зүйлийг техникийн талаасаа ч гэсэн уран бүтээлч талаасаа ч гэсэн гаргаж ирж нэвтрүүлж байгаа юм. Гёте гуайн 60 жил бичсэн хэлэх гээд байгаа 300 жилийн өмнөх зохиолыг, нэгэн герман хүн хэлсэн байна лээ, “би энэ жүжгийг Германдаа зөндөө үзэж байсан. энэ жүжиг чинь ийм утгатай юм байна гэдгийг би танай жүжгээс Монголд үзээд ойлголоо” гэж хэлсэн. Энэ үгээр л бүх зүйл тодорхойлогдчихож байгаа юм. Ийм ойлгомжтой. Ер нь тэгээд л уран бүтээл гэсэн ойлгомжгүй зүйл хийчихээд, өөрөө л бод тэгээд дүгнэ гээд байж болохгүй шүү дээ.