Сингапур улсын иргэд одооноос хувийн болон төрийн үйлчилгээ авахдаа ямар нэг баримт бичиг хэрэглэлгүйгээр нүүр царайгаа таниулах төдийд бүх мэдээллээ ашиглахаар болж байна. Биометрик гэгдэх энэхүү технологи дэлхийд анхдагч гэдгээрээ онцлог. Сингапурын Засгийн газрын харьяа Технологийн хэрэг эрхлэх газрын мэдэгдсэнээр улсынхаа бүх иргэнийг ийнхүү дэвшилт технологийн цахим бүртгэлд бүрэн дүүрэн хамруулснаар дижитал эдийн засгийн эргэлт өсөх давуу талтай гэв.
SingPass хэмээх энэхүү систем нь цахим паспортын үүрэг гүйцэтгэнэ. Нүүр царай таних, түүнийг баталгаажуулах хоёр өөр болохыг албаныхан онцолжээ. Таних үйлдлийг зөвшөөрөх, баталгаажуулах нь зөвхөн хувь хүний эрх. Энэ нь зөвхөн үйлчилгээнд шаардагдах, жишээ нь тухайн иргэн банкны үйлчилгээ авах хүсэлтэй бол ашиглах юм байна. Харин нүүр царай таних технологи нь олон нийтийн газарт яваа хүн бүрд хамаатай, гэмт хэрэгтнийг эрэн сурвалжиллаа гэхэд албаныхан дур мэдэн ашиглах бүрэн эрхтэй юм.