Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
ӨМӨЗО-ы дөрвөн сая иргэний нэг сая нь хятад хэл, соёлд уусах явцтай байна.
БНХАУ-ын хос хэлээр хичээллэх хөтөлбөр цаашид үргэлжилбэл Өвөр Монголчуудын уламжлалт хэл устаж Хятад хэлэнд уусах эрсдэл өндөр байгаа юм.
ӨМӨЗО-ы аймаг хошуудад Хятад иргэд хэр их суурьшсанаас нь хамаарч сургуулийн 2 ба 3-р ангийн сурагчдад Хятад хэлээр хичээл ордог байсан. Энэ тухай БНХАУ-ын үндсэн хуулинд заалттай байдаг. Тус орны нөхцөл байдал одоогоор хаашаа ч эргэж болзошгүй учраас эх хэлээ хамгаалж үлдэх үүрэг Монголчуудын гурван сая иргэнд үлдээд байгаа юм.
Тиймээс 2025 оноос төрийн албан хэргийг Монгол бичиг, кирилл бичгээр хөтлөн явуулах шийдвэрээ урагшлуулах шаардлагатайг эрдэмтэд зөвлөж байна.