Монгол Арт галерей зураач, уран бүтээлчид, судлаачдын судалгааны ажлыг дэмжих зорилгоор нэрт зураачдын бүтээлийн эмхтгэл, ном, товхимол, гадны судлаачдын ном, сэтгүүлийг үнэ төлбөргүй уншиж, судлах боломжийг бүрдүүлж байна.
Энэ талаар Урлаг судлаач П. Батжав, "Манай галерей нээгдээд жил гаруй хугацаа өнгөрлөө. Олон байгууллагуудтай хамтарч урлагийн салбарыг хөгжүүлэх зорилгоор их зүйлийг хийсэн. Манай галерейн хамт олон уран бүтээлч сэтгэлгээтэй хүүхэд залуучуудыг дэмжихээс гадна тэдэнд Монголын алдарт зураачдыг таниулах зорилготой ажилладаг. Монгол залуус гадаадын уран зураачдыг сайн мэддэг мөртлөө Монголын алдарт зураачдаас төдийлөн сайн мэддэггүй. Гадаадын алдартнуудыг мэдэх нь сайн ч гэлээ Монголын алдарт зураачдаасаа мэдэж байх хэрэгтэй. Урлаг хөгжихийн хирээр улс эх орон хөгждөг гэж боддог. Тиймдээ ч урлаг, уран зурагт хайртай хүүхэд залуусыг дэмжиж ажиллах нь манай галерейн гол зорилго" гэлээ.
"Алдрын танхим"
Мөн тус галерейн хамт олон хүүхэд залуучуудад монголын алдарт зураачдын үнэ цэнийг таниулах зорилгоор алдарт зураачдын гэр бүлийн сан хөмрөгөөс авч ирсэн бүтээлүүдийг тулд Монголын алдарт зураачдын танхим буюу "Алдрын танхим" байрлуулжээ. Тухайн уран зурагнуудын чанарыг бууруулахгүйн тулд багагүй зүтгэл гардаг байна.
Ташрамд, Монгол арт галерейд "Монгол бийр" зургийн дугуйлан үйл ажиллагаагаа явуулдаг.
"Монгол бийр" зургийн дугуйлангийн сурагчдын бүтээл