Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
ТЕГ-т албан тушаал хашдаг дэд хурандаа цолтой н.Болдбаатар гэж өөрийгөө бусдад танилцуулсан хүн ТЕГ-ын нэр барьж бусдыг залилах үйлдэл хийж байжээ. Түүний үйлдлийг таслан зогсоож харьяаллын дагуу холбогдох байгууллагад шалгуулахаар шилжүүллээ.
Тагнуулын ерөнхий газар нь иргэд, аж ахуйн нэгжээс санал, хүсэлт, тагнуулын байгууллагын харьяаллын гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авах “106", "92263666” тусгай дугаарууд ажиллуулж байгаа тул аливаа хууль бус үйлдлийг цаг алдалгүй дээрх утсанд мэдэгдэж хамтран ажиллахыг хүсч байна.
ЭХ СУРВАЛЖ: ТЕГ