Дэлхийн нэр хүндтэй, томоохон их дээд сургуулиудад элсэх боломж, ковидын үед сургуулиудын тэтгэлгийн шалгуур хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар бид “World education center”-ийн захирал Ц.Цэндсүрэнгээс тодрууллаа.
Сүүлийн үед Монголчууд тэтгэлэг гэж их ярьдаг болсон. Тэтгэлгийг хүн бүр авах боломжтой. Гол нь цаг хугацааны асуудал. Монголчуудын байнга гаргадаг алдаа нь өнөөдөр ирээд сарын дараа, хоёр сарын дараа тэтгэлгээ аваад сургуульдаа явмаар байна гэдэг. Тухайн суралцагч маань өөрөө ч бэлэн биш байдаг. Тэтгэлэг дотроо олон төрөл бий. Засгийн газрын тэтгэлэг, бүс мужийн тэтгэлэг, тухайн сургуулийн тэтгэлэг олон улсын байгууллагын тэтгэлэг гэх мэт. Тухайн суралцагч оюутан маань өөрийгөө бэлтгэх хэрэгтэй. Мөн эцэг эхчүүд маань үүн дээр чиглэл өгөх хэрэгтэй. Эцэг эхчүүд бүгд хүүхдээ гадаадад сургамаар байна, тэтгэлэгт хамрагдуулмаар байна гэдэг мөртлөө хүүхдүүдийн зүгээс тэтгэлэгтээ бэлдэж байхад эцэг эхчүүд нь тэтгэлгийн талаар ямар ч мэдээлэлгүй байдаг. Хүүхдүүддээ боломж, цаг хугацааг нь гаргаж өгдөггүй.
Эцэг эхчүүд хүүхдүүдээ тэтгэлгээр сайн сургуульд явуулмаар байна гэдэг хэрнээ өөрсдөө тухайн тэтгэлэгт ямар шалгуураар тэнцэх, яаж бэлдэх талаар ямар ч мэдлэг, мэдээлэлгүй байдаг
Яг энэ асуудлаар “Word education” агентлаг өнгөрсөн жилээс тэтгэлэгт бэлтгэх хөтөлбөр зарлаж ахлах ангийн хүүхдүүдийг бэлдэж эхэлж байгаа. Тэтгэлт хөтөлбөр гэхээр зөвхөн дүнгийн үзүүлэлтийг нь дэмжих биш гадаад хэлийг хэрхэн бэлтгэх вэ? Мөн тухайн тэтгэлэг олгож байгаа багийнханд өөрийгөө хэрхэн зөв илэрхийлэх вэ? Захиагаа хэрхэн өөр өнцгөөс бичиж, өөрийгөө илэрхийлэх вэ зэргийг заадаг. Тэтгэлэг авах гэж байгаа хүн өрсөлдөгч нэгнээсээ онцгой нэгэн шүү гэдгээ захиан дээрээ гаргаж өгөх нь чухал. Захиан дээрээс нь энэ хүн хэн бэ?, ирээдүйн карьер энэ мэргэжлийг эзэмшихэд тохирох хүн мөн үү? бид яагаад энэ хүнд тэтгэлэг өгөх ёстой вэ гэдгийг шийддэг. Сүүлийн үед алдаа гарч байгаа нь эцэг эхчүүд хүүхдүүдээ 12 дугаар ангиа төгсөхөөр нь гадагшааа сургамаар байна гэж ханддаг. Уг нь бол 10,11,12-р ангийхан хоёр гурван жилийн өмнөөс бэлдэх хэрэгтэй. Хэл болон дүнгийнхээ хувьд ч захиагаа бичих тал дээрээ ч бэлдэх хэрэгтэй. Бид цогцоор нь бэлдээд зогсохгүй нэмэлтээр онлайн англи хэл, итали хэл, хятад хэлийг үнэ төлбөргүй оруулж эхэлсэн. Мөн өөрийгөө нээлттэй чөлөөтэй илэрхийлэх чадамжтай байх. Хүүхдүүд ном уншаад тэмдэглэл хөтлөх нь өөрийгөө илэрхийлэх захиаг бичихэд нэмэр болдог. Эцэг эхчүүд хүүхдүүдээ зөвхөн дүн дээр нь анхаарах биш сайн дурын ажил гээд бүх зүйл дээр нь анхаарах хэрэгтэй. Сайн дурын ажлыг санаачлан хүүхдүүдтэйгээ хамтарч хийдэг.
Баярлалаа танд.