Энэ сарын 21-нд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст 14 настай охин байрны дээврээс унаж гэмтлээ гэх дуудлага ирсэн байна. Унаж гэмтсэн охиныг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн эрчимт эмчилгээний тасагт эмчилж байсан ч энэ сарын 24-нд нас барлаа.
Охины дээврээс унасан шалтгаан нь гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас үүссэн байж болзошгүй байна. Тиймээс та өсвөр насны хүүхэдтэй бол сайн ярилцаж ойлголцох нь чухал юм.
Цагдаагийн байгууллагын 102 болон хүчирхийллийн мэдээлэл үйлчилгээ үзүүлэх, сэтгэл зүйн болон хууль зүйн зөвлөгөө өгдөг 107, хүүхдийн тусламжийн 108 тусгай дугаарын утсанд хандаарай. Эдгээр дугаарууд нь үнэ төлбөргүй бөгөөд 24 цагийн турш ажилладаг. Утас нь нэгжгүй байсан ч залгах боломжтой. Мөн Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн 96490505 утсаар нөхцөл байдлын мэдээллээ өгч, зөвлөгөө авч болно.