Эндрю Чарльз Эдди хэмээх 30 настай залуу Флоридагийн эрэгт хөвөөнд махчин загасны хоол болох дөхжээ. Харин таван сартай хөл хүнд эхнэр нь аварга загасны сэлүүр хармагцаа нөхрийнхөө араас шумбаж нөхрөө аварсан байна. Махчин загас нөхрийнх нь мөрнөөс хазаж, ус тэр дороо улаан өнгөтэй болж ирсэн болохоор эхнэр Марго нь “бодож санах юмгүй араас нь орсон” гэж цагдаад мэдүүлжээ. Нөхөр нь эмнэлэгт ухаангүй шахам ирсэн ч одоо биеийн байдал нь сайн байгаа юм.
Америкийн Жоржия мужийн уугуул залуу хосыг Флоридагийн цагдаа нар “азтай”, “зоригтой” хэмээн магтаж байна. Флорида нь дэлхийн хамгийн олон махчин загасны халдлага гардаг газар юм. Өнгөрсөн 2019 онд гэхэд тус мужийн эрэг хөвөөнд 21 хүн махчин загасанд бариулахаа дөхсөн тохиолдол бүртгэгдсэнээс нэг хүн амиа алджээ.