Хоёр өдрийн өмнө БЗД-т есөн настай охин хойд аавынхаа гарт амиа алдсан байж болзошгүй хэрэг гарсан. Шүүх шинжилгээний урьдчилсан дүнгээр охины хавирга өмнө нь хугарч бороолсон, гадна талд нүүр, духанд хуучин зулгаралттай. 12 хуруу гэдэс няцарсан шархтай. Бүдүүн гэдэсний чацархайд шингэн хуралдсан. Урьдчилсан байдлаар хэвлийн гялтангийн хордлогоор нас барсан байх магадлалтай гэсэн онош гарсан.
Олныг цочирдуулам аймшигт энэ хэргээс хойш Лантуун Дохио ТББ-аас санаачлан, олон зуун хүмүүс нэгдэж “Хүчирхийллийг тэвчдэггүй ХҮН БАЙ” нэртэй хүчирхийллийн эсрэг хөдөлгөөн өрнөөд байгаа юм. Энэ хөдөлгөөнд Америкийн Вашингтон хотоос Лантуун дохио USA салбар нэгдлээ. Тэд тууштай урт хугацаанд үр дүн гартал дэлхий даяар суух Монголчуудаа НЭГДЭХИЙГ уриалж байна.