Өнөөдөр Улаанбаатар хотод үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 12 метр. Улаанбаатарт 23 хэмийн дулаан байна.
2020 оны 09 дүгээр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар 8-13 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 14-19 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.