АН-ын гишүүн Д. Мөнх-Эрдэнийн мэдээлснээр, сонгуулийн үеэр ардчилсан намын дансанд 10 гаруй тэрбум төгрөг цугларсан байна. Харин үүрэг гүйцэтгэгч Ц. Туваан дарга аудит хийж тус мөнгөнөөс 3 тэрбум төгрөг дутсаныг илрүүлжээ. Мөн АН-ын дарга асан С. Эрдэнэ Баянгол дүүргийн намыг хувьчилсан байна. Түүний хүргэн БГД-ийн АН-ын дарга бөгөөд хэрвээ БГД-т АН ялбал С. Эрдэнэ дүүргийн Засаг Дарга болно гэлээ. Мөн тэрээр,“Өнгөрсөн хавар сэтгүүлчдэд АН-ын дэнчингийн 100 төгрөгийн талаар мэдээлэл хийсэн түүний үр дүнгийн талаар тайлбар өгье. Хэн нэгнийг ялагдаад унасных нь дараа чаргууцалдаад явдаг зан надад байхгүй. Харин залилан хийсэн эрүүгийн гэмт хэрэгтний араас ярих ёстой. Манай намын дарга миний болон намынхаа гишүүдийн үгэнд оролгүй дураараа дургиж, эрх мэдлийн төлөө мөнгөөр уралдуулснаас болж Монголын ард түмэнд дүнгээ тавиулсан. С. Эрдэнэ намын хаалгаар шагайхааргүй их булай зүйл хийлээ” гэв