Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко нийслэл Минск хотод өрнөж буй, өөрийг нь эсэргүүцсэн үймээн самууныг үл тоон, хотын төвийн хэсэг газрыг олон нийтийн өмнө хааж байгаад төрийн тэргүүний тангарагаа зургаа дахь удаагаа өргөлөө. Тангараг өргөх ёслолын ойр хавьд таарсан жагсагч, тэмцэгчдэд цагдаа нар хүч хэрэглэж, заримыг нь баривчилсан мэдээ байна. Цагдаа нар хэдийгээр хүч хэрэглэх нь нэмэгдсээр буй ч жагсаал, цуглаан улам газар авчээ. Өнгөрсөн ням гарагт л гэхэд Минск хотод 100 мянга гаруй хүн оролцсон жагсаал болсон юм.
Тус улсыг 26 дахь жилдээ удирдаж байгаа Лукашенко ёслолын үеэр хэлсэн үгэндээ “Би ард түмнээ орхиж чадахгүй” хэмээн хэд хэдэн удаа онцолжээ. Харин олон улс түрүү сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцсээр байгаа юм. Беларусийн сөрөг хүчний тэргүүн Светлана Тихановскаягийн улс төрийн орогнол хүсэн түр очоод буй Литви улс дээрх тангараг өргөх ёслолыг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдсэн анхны орон болоод байна.