АНУ-д коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо 200 мянга давсан гэж Жонс Хопкинсийн нэрэмжит их сургууль мэдээллээ.
Тус улсад халдвараар нас барсан анхны тохиолдол энэ оны хоёрдугаар сарын 29-нд бүртгэгдэж, нас барсан хүний нийт тоо 54 хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 23-нд 50 мянгад хүрчээ.Түүнээс хойш “COVID-19”-ын улмаас нас барсан хүний тоо 29 хоногийн дотор дахин 50 мянгаар нэмэгдэж, тавдугаар сарын 23-нд 100 мянга болсон байна. Халдвараар нас барсан хүний тоо 65 хоногт 150 мянга хүрсэн бол, 55 хоногийн хугацаанд 200 мянга хүржээ.
Өнөөдрийн байдлаар халдварын 6.8 сая гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа АНУ нь халдварын тохиолдол, нас барсан хүний тоон үзүүлэлтээрээ дэлхийд нэгдүгээр бичигдэж байна.