Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
Эмчилгээнд ашиглахыг зөвшөөрсөн коронавирусийн эсрэг "Арепливир" эмийг Оросын эмийн сангуудаар худалдаж эхэлсэн байна.
Энэхүү эмийг өнөөдөр албан ёсоор худалдаалж эхэлж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт тухайн эмийг худалдаж авсан эмийн сангууд бямба гарагт тус эмийг борлуулж эхэлсэн байна. Энэ талаар "Промомед" компанийн ерөнхий захирал Андрей Младенцевийн хэлснээр, "Арепливир" эмийг эмийн сангийн бараг бүх томоохон сүлжээнүүд болон эм ханган нийлүүлэх компаниуд захиалсан” гэв.
Нэг хайрцаг "Арепливир" эмийн жижиглэнгийн үнэ 12320 рубль байх бөгөөд хайрцагандаа 200 мг-аар савлагдсан 40 ширхэг шахмал эмтэй байна.