Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
Балбын алдартай уулчин Анг Рита Шерпа 72 насандаа элэгний өвчнөөр таалал төгсчээ. Тэрээр дэлхийн ноён оргил Эверестэд 1983-1996 оны хооронд 10 удаа зориулалтын хүчилтөрөгчгүй авирсан амжилтаар Гиннесийн номд бүртгэгдсэн, Цасны ирвэс хочтой уулчин юм. Түүний энэхүү амжилтыг одоогоор хэн ч эвдээгүй байна.
Анг Рита Шерпа мөн Гималайн нурууны байгаль орчин, биологийн олон талт байдлыг хамгаалахын тулд олон чухал ажил хийсэн байгаль хамгаалагч, хүмүүнлэгийн үйлстэн юм. Түүнчлэн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан хэмээн Балбын Засгийн газраас түүнийг шагнаж байжээ.