Таван байршилд олон түвшний уулзвар барих магадлалын ерөнхий дүгнэлт гаргав

Нийслэлээс сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөөг утсаар өгдөг.
Энэ сарын 23-нд хууль эрхзүйн зөвлөгөө өгөх өдөр тохиож байна. Энэ өдөр иргэд 09:00-17:00 цагт 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдож хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг авах боломжтой юм.
Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх ажлыг НЗДТГ-аас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран тогтмол хийж ирлээ.






