Энэ оны 2 дугаар сарын 21-нд хил хааснаас хойш Монгол улс гадаадын оронд байгаа 22400 иргэдээ татан аваад байна. Өнөөдрийн байдлаар эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан 10400 гаруй иргэн байгаа юм. Мөн ОБЕГ болон бусад холбогдох байгууллагууд таван удаагийн нислэгээр 1000 гаруй иргэнээ татан авахаар бэлдэж байна. Мөн томоохон төсөл хөтөлбөрүүдэд ажиллах нарийн мэргэжлийн гадаадын инженер, техникийн ажилтнуудыг тусгай төлөвлөгөөний дагуу шуурхай штабаар татан авах юм.
Түүнчлэн ХХЕГ-ын дарга, хилийн цэргийн командлагч Ж.Бямбасүрэн, “Монгол Улсын хилээр зорчигчийг зөвхөн УОК-ийн шийдвэр, Засгийн газрын шийдвэрийн дагуу шалгаж, нэвтрүүлж байгаа. Улсын хилийн шугам өөрчлөгдсөн, хяналт шалгалтгүйгээр хил нэвтрүүлж байна гэдэг худал мэдээлэл тараагдах боллоо. Хилчид үүргээ бүрэн хэрэгжүүлж ажиллаж байгаа. Улсын хилээр олон улсын ачаа тээврийн жолооч, дипломат ажилтан, тэдгээрийн гэр бүл, бүтээн байгуулалтад оролцох ажилчдыг хууль дүрмийн дагуу нэвтрүүлж байгаа. Улсын хилээр хууль бусаар нэг ч хүн нэвтрүүлээгүй болно” гэв.
Ташрамд, Коронвирусийн тархалтаас болоод Монгол Улсаас виз хүссэн иргэдийн тоо өмнөх жилүүдийг бодвол эрс багасжээ. Үүнийг дагаад Монгол Улсад хууль бусаар орж ирсэн, нэвтэрсэн хүн байхгүй. Зөвхөн УОК болон Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын шаардлагыг хангасан хүмүүс орж ирж байгаа юм. Хилээр нэвтэрч орж ирсэн иргэдийн тоо, хөдөлмөр эрхэлж байгаа байдал ГИХГ-ын бүрэн хяналтад байгаа.