ЭМЯ-наас коронавирус халдварын талаар цаг үеийн ээлжит /2020.09.21/ мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д коронавирусийн халдвараар өвдсөн 10 хүн эмчлүүлж байна. Мөн эдгэсэн 260 хүний ажиглалт дуусжээ.
ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид сүүлийн гурав хоногт нийт 1749 хүнд хийсэн шинжилгээгээр нэг хүний хариу эерэг гарчээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн мэдээлснээр Монгол Улсад коронавирусийн халдварын нийт батлагдсан тохиолдол 312 болоод байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, “Коронавирус халдварыг илрүүлэх шинжилгээнд 59 хүн сайн дураараа хамрагдсан байна. Мөн санамсаргүй түүврийн аргаар 14 хүнд шинжилгээ хийлээ. Энэ бол дотоодын хяналт юм. Сүүлийн гурав хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдвараар өвдсөн нэг иргэний тухайд энэ сарын 17-нд Алтанбулаг хилийн боомтоор нэвтэрсэн 50 настай эрэгтэй, ОХУ-ын иргэн, ачаа тээврийн жолооч байгаа юм. ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлэгчдийн биеийн байдал дундаж байна. Биеийн байдал нь хүндэвтэр гурван хүн байна. Монгол Улсад нийт батлагдсан 312 тохиолдлоос 302 нь эдгэсэн байна. Одоогоор 286 хүний тандалт судалгаа дууслаа. Гэрийн ажиглалтад 8, сувилалд 8 хүн байна.