Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Улаанбаатар хотын иргэдээс 2014 оноос хойш сар бүр тасралтгүй улс төрчдийн рейтингийг тогтоох судалгаа авч УЛС ТӨРИЙН БАРОМЕТР хэмждэг MEC судалгааны компанийн 9-р сарын судалгааг хүргэж байна.
Үйл ажиллагаа нь таалагддаг улс төрчдийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүлж, Ерөнхийлөгч Х.Баттулга удааллаа. Харин Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Э.Оюун-Эрдэнэ нар үйл ажиллагаа нь таалагддаг таван улс төрчдийн эгнээнд багтлаа. Харин үйл ажиллагаа нь таалагддаг улс төрчдийн эхний гурваас “салдаггүй” байсан УИХ-ын дарга Г.Занданшатар долоодугаар байрт орж, рейтинг нь унасан байна.