Өнөөдөр НМХГ-аас Барилгын хөдөлмөрийн аюулгүй байдал болон ослын шалтгаан нөхцлийн талаар мэдээлэл хийлээ.
Мэдээлэл үеэр хэлэхдээ: Энэ оны эхний 9 сарын байдлаар 214 үйлдвэрийн осол бүртгэгдлээ. Бүртгэгдсэн ослуудад өртсөн хүний тоо 21 байсан нь бүлэг ослын тоо ихэссэнтэй холбоотой юм. Энэ оны байдлаар барилга дээр ажиллаж буй 11 хүн нас барлаа.
Үүнтэй холбогдуулан НМХГ-аас, “Барилгажилт ихтэй дүүргүүдэд, Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар дүүргүүд багтаж байна. Нийт зургаан дүүргийн хэмжээнд 327 аж ахуйн нэгжүүд шалгалт авахад 141 зөрчил илэрсэн. Зөрчил их илэрсэнтэй холбогдуулан НМХГ-аас оны эхэнд урьдчилан сэргийлэх ажлын зөвлөмж хүргүүлэн дараа нь хяналт тавьж ажиллалаа. Тухайн байгууллага энэхүү зөвлөмжийг дагаж ажиллан дотооддоо хяналт шалгалт тавих ёстой. Ийнхүү хяналт шалгалт тавиагүйн улмаас хүний амь хохирч байна” гэв.