Автсралийн 46 мянган жилийн түүхтэй дурсгалт газрыг сүйтгэсэнтэй холбоотойгоор Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Жан-Себасьян Жакыг огцруулах шийдвэр гарсан.
Нэр хүнд нь унаж байгаа Рио Тинто группийн итгэлцлийг сэргээхэд гүйцэтгэх захирлын томилгоо чухал асуудал болох нь.
Одоогоор хөрөнгө оруулагч болон шинжээч нарын дунд гүйцэтгэх захирлын томилгоон дээр яригдаж байгаа хүмүүсийг танилцуулбал:
- Рио Тинто группийн Эрчим хүч, эрдсийн группийн захирал Баатарын Болд
- “Newmont” компанийн гүйцэтгэх захирал Том Палмер
- BHP компанийн санхүүгийн асуудал хариуцсан дарга Питер Бивен
- Newcrest компанийн гүйцэтгэх захирал Сандип Бисвас
- South32 компанийн гүйцэтгэх захирал Грэм Керр зэрэг хүмүүс багтжээ.
Б.Болд нь Рио Тинто группт 2016 оноос удирдах алба хашиж байгаа бөгөөд гүйцэтгэх захирлын албан тушаалын өрсөлдөөнд групп дотроо тэргүүлж байгаа хүн юм. Өмнө нь тэрээр JP Morgan хөрөнгө оруулалтын банканд ажиллаж байжээ.
Рио Тинто групп нь Англи улсад төвтэй, Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Рио Тинто компани болон Мельбурн хотод байрладаг, Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Рио Тинто лимитэд компаниудыг нэгтгэсэн, олборлолтоороо хоёрт бичигддэг компани юм. Рио Тинто групп нь “Оюу толгой” компанийн 66 хувийг эзэмшдэг билээ.