
Одон орон судлаачид нарны аймгаас дэлхийтэй хамгийн ойр байрлах Сугар гараг дээр амьд организм байж болох таамаг дэвшүүллээ. Судлаачдын мэдээлснээр тус гарагийн агаар мандлаас фосфин хэмээх амьд биеийн задралын үр дүнд үүсдэг хийг илрүүлэв. Фосфиныг /фосфорын гидрид, PH₃/ дэлхий дээр ихэвчлэн үйлдвэрт химийн урвалын үр дүнд гаргаж авдаг. Өнгөгүй, байгальд маш ховор тохиолдох хорт хий юм.
Сугар гараг нь цельсийн 470 градус хүртэл халдаг. Энд амьд биет байх боломжгүй гэх ойлголт ташаа байж болзошгүйг эрдэмтэд анхааруулжээ. Энэ талаар Австрали дахь Хатан Хааны хүрээлэнгийн судлаач Алан Дьюфи, “Сугар гарагаас фосфин гэх хий илэрсэн нь дэлхийгээс өөр гарагт амьдрал байж болзошгүй хамгийн том шинж тэмдгүүдийн нэг. Гэвч фосфин нь биологийн бус аргаар үүсэх боломжгүйг батлах хэрэгтэй байна” гэв.