2020 оны 09-р сарын 15-нд Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал болж, 21:45 цагт шийдвэрээ гаргалаа. Шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарт анхан шатны шүүхээс оноосон ЗУРГААН ЖИЛ хорих ялыг хэвээр үлдээж, Д.Түвшинжаргал, Д.Ганбат нарт оногдуулсан ялд өөрчлөлт орууллаа.
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг шүүхээс улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглах гэмт хэргийн зохион байгуулагчаар хамтран оролцсон, Б.Отгонбаатарыг бусадтай бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон, Д.Ганбатыг бусадтайгаа хамтран эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон, Д.Түвшинжаргалыг мөн хамжигчаар оролцсон гэм буруутайд тус бүр тооцсон юм.