Д.Трамп В.Путины Украины дайныг сунжруулж буй явдалд уур нь хүрчээ

70 жилийн турш тайз дэлгэцэд дүрээ мөнхөлсөн жүжигчин Барбара Жэфорд энэ сарын 12-нд таалал төгслөө. Тэрээр “Royal Shakespeare Company”, “National Theatre”, “Old Vic”-н тайзнаа олон сонгодог дүр бүтээж байсан юм. Жэфорд нь 1968 онд “Ulysses” кинонд Молли Блумын дүрийг бүтээж Британийн шилдэг эмэгтэй жүжигчнээр шалгарч байв. Түүнийг урлаг судлаачид “Шекспирийн жүжигчдийн хамгийн агуу нь" ч гэж тодорхойлдог байлаа. Мөн "дулаахан, өгөөмөр сэтгэлтэй", "сенсацитай жүжигчин" гэж үнэлдэг байв. Юнайтед Агентс мэдэгдэлдээ "Барбара 70 жилийн ер бусын карьерынхаа туршид телевиз, киноны дэлгэцийг чимж байсан. Гэхдээ тэр тайзан дээр л өөрийгөө гэртээ байгаа юм шиг мэдэрсэн" хэмээжээ.