Өөрийгөө уул уурхайн эдийн засагч гэдэг, Ардчилсан намын гишүүн асан, Дархан- Уул аймгийн АН-ын дарга асан, З.Энхболдын эсрэг “тэмцэгч” Л.Наранбаатар МАН-д элслээ. Тэрээр өөрийн цахим хуудсандаа “Улс эх орныхоо хөгжлийг түүчээлж, ачааны хүндийг үүрсээр ирсэн 100 жилийн түүхтэй, Монголын ууган намд гишүүнээр элслээ. МАН нь тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл, улс эх орны язгуур эрх ашгийг дээдэлсэн нийгмийн ардчилал (Социал Демократ)-ын үзэл баримтлалтай нам юм. Эх орон, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр улс төрийн сонголтоо хийлээ. Улс төр бол багийн тоглолт. Хичээнээ” гэжээ.
/Зургийг Лүндэгийн Наранбаатар фэйсбүүк хуудсаас авав/
Уг нь тэрээр Ардчилсан намын гишүүн буюу баруун төвийн үзэл баримтлалтай намд дунд шатны дарга хүртлээ ахиж, намаа шинэчилнэ хэмээн “үзэлцэж” явсан нөхөр. Гэтэл одоо социал демократ буюу баруун төвийн үзэл баримтлалаасаа эрс тэс үзэл баримтлалтай намд орчихлоо. Улс төрд орж л байвал дамжиж гишгих гишгүүр нь ямар байх нь Л.Наранбаатарт хамаагүй нь ийнхүү нотлогдлоо.
/ Л.Наранбаатарын АН-ын гишүүн ахуйн зураг/