Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
Хятадаас гаралтай олон улсын хэмжээний од, Шанхайн дөрвөл хамтлагийн гишүүн, хийлч И-Вэн Жианг хэдэн сарын өмнө Хятад, Америкийн харилцааны талаарх олон нийтийн сүлжээнд бичсэн нийтлэлийн хариуд гахайн эможи хэрэглэсэн юм. Түүний энэ үйлдэл удалгүй шуугиан тарьж, шүүмжлэгчид Хятадын ард түмнийг гахай болгон тохуурхах гэсэн оролдлого хэмээн буруутгасан юм. Харин тэрээр “Гахайн эможид ямар нэг далд санаа агуулаагүй” гэж хэллээ. Үүнээс үүдэн хамтлагч нь түүнийг хөөн, ажилгүй болж, нэр хүнд нь унав. Харин тэр хамтлагаа өөрийг нь шударга бусаар ажлаас чөлөөлсөн гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа юм байна.