Наймдугаар сард ажилгүй 4.9 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 939 иргэн ажилд зуучлуулан орж, 3.7 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.
Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 1.7% нь хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд тэдгээрийн 47.9% нь эмэгтэйчүүд байна.
Мөн Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны 8 дугаар сард шинээр бүртгүүлсэн иргэдийн 57.8 хувь нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд байгаа нь өмнөх сараас 3.5 хувиар өсчээ. Түүнчлэн бүртгэлтэй ажилгүй хоёр хүн тутмын нэг нь бүрэн дунд, дөрвөн хүн тутмын нэг нь дипломын болон бакалаврын дээд боловсролтой. Ажилгүй иргэдийн 55.9 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна.