Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Энэ оны эхний 8 сарын байдлаар 19.4 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.4 сая тонноор өсчээ. Өсөлтийн шалтгаан нь экспортын болон дамжин өнгөрөх ачаа нэмэгдснийх юм. Мөн тээврийн хэрэгслээр зорчигчдын тоо энэ оны эхний 8 сарын байдлаар 1,4 сая иргэн байгаа нь өмнөх оныхоос 476 мянган хүнээр буурсан үзүүлэлт юм.
Түүнчлэн төмөр замын тээврийн орлого энэ оны байдлаар 507.5 тэрбумд хүрсэн нь өнгөрсөн оны үеэс 41.5 тэрбумаар өссөн байна. Энэ өсөлтөд уул уурхайн бүтээгдэхүүн, тухайлбал төмрийн хүдэр, жонш мөн барилгын материалын тээвэрлэлт нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.