Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ИЙН ЗАХИРАЛ Д.НЯМХҮҮ: 2020 оны есдүгээр сарын 11-нээс 14-ний өдрүүдэд буюу сүүлийн гурван өдөрт ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лабораторид нийтдээ 1803 шинжилгээ хийсэн байна. Шинжилгээний хариу гарч дээрх иргэдээс коронавирус илрээгүй.
2020 оны наймдугаар сарын 29-ний Сидней-Улаанбаатар нислэгээр ирсэн 200 хүн ирсэн. 2020 оны наймдугаар сарын 24 Токио-Улаанбаатар нислэгээр ирсэн 257 хүний давтан шинжилгээ, 2020 оны наймдугаар сарын 28-ны Сөүл-Улаанбаатар нислэгээс ирсэн 100 хүний давтан шинжилгээ, 2020 оны 9-р сарын 12 Токио-Улаанбаатар нислэгээр ирсэн 263 хүний шинжилгээ, 2020 оны наймдугаар сарын 30 Нурсультан-Улаанбаатар нислэгээр ирсэн 245 хүний шинжилгээ хийсэн.
Мөн Сүхбаатар аймагт тусгаарлагдаж байсан 71 хүний давтан шинжилгээ, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлаж байсан 255 хүний шинжилгээ хийсэн.
Түүнчлэн 45 хүн сайн дураараа коронавирусын шинжилгээ өгсөн. Тусгаарлах ажиглалтын байранд байсан 200 хүний давтан шинжилгээнээс тус тус коронавирус илрээгүй.