Түгжрэлийг хэрхэн бууруулах талаар Нийслэлийн МАН-ын гишүүдээс тодрууллаа.
НИЙСЛЭЛИЙН МАН: Улаанбаатар хотыг A B C гэсэн гурвалсан бүсэд бас хуваарилах энэ ажил бас яригдаж байна. Ер нь иргэд маань өөрсдөө бас их эсэргүйцдэг ялангуяа A бүс B бүс C бүс гэж, асуудалд хуулийн дагуу хандаад ирэхээр маш их эсэргүйцдэг. Иргэний нийгмийн байгууллага, ТББ хөдөлгөөнд оролцоод иргэний эрхтэй холбоотой асуудлыг хөнддөг, асуудлыг улс төржүүлдэг. Эргээд өөрсдөө бид ч гэсэн бас энэ хотын иргэний хувьд одоо хотоо түгжрэлгүй байхын төлөө, хотоо утаагүй байхын төлөө, хотоо бас ногоон байгууламжтай байхын төлөө, хотын нийтийн тээвэр одоо орчин үеийн шаардлагад нийцсэн байхын төлөө бид нар одоо бүх зохицуулалтыг хийгээд ажиллаж байна. Ялангуяа Улаанбаатар хотын гол амин судас бол нийтийн тээвэр, нийт гэр хорооллын иргэдийн 50хувь нь нийтийн тээврээр зорчиж байгаа. Өглөө 7 цагаас 9 цагийн хооронд хоёр цагийн хугацаанд нийт давхацсан тоогоор бараг 735 мянган иргэн зорчдог. Ер нь нэг удаагийн зорчсон тоогоор 320 мянган иргэн зорчдог гэдэг статистик тоо байгаа. Тэгэхээр бид нар нийтийн тээврийн шинэчлэлийн асуудал дээр ЗГ болон УИХ-ын төвшинд бас уялдаа холбоогоо хангаж, иргэдийн аюулгүй зорчих, аюулгүй бас эрүүл орчинд амьдрах ийм нөхцлүүдийг зайлшгүй шийдэх ёстой. Энийг бол УИХ, ЗГ-ийн төвшинд нийслэл Улаанбаатар хотын удирдлагууд бас хоорондоо уялдаж.
За энэ бүгдийг уриалаад, төрийн захиргааны төв байгууллагуудаа уриалаад хотын захиргаа ирэх жилээс Сүхбаатарын талбайгаасаа нүүж байгаа нүүх байх, гэхчилэнгийн одоо бусад төрийн захиргааны төв байгууллагууд, ялангуяа иргэд их очиж үйлчилгээ авдаг энэ байгууллагууд аль болох хотын захруу нүүх ийм бодлогуудыг.
Ер нь бол хурлын байгууллагууд юу гэж дүгнэх нь нээх , иргэд бол тэгээд өөрсдөө аандаа дүнгээ тавина шдээ. Иргэд дүнгээ л тавчихна. Ажлынхаа 90 гаран хувийг хийж чадсан гэж харж байна уу?
Та юу гэж харж байгаан. Би бол одоо Улаанбаатар хотод өрнөсөн энэ сүүлийн 4 жилд өрнөсөн бүтээн байгуулалтын ажлуудыг иргэд бол харж байгаа л гэж харж байгаа. Бид нар ялангуяа энэ дунд шатанд байгаа хүнд сурталыг төрийн захиргааны албанд байгаа хүнд сурталыг арилгах чиглэлээр тодорхой ажлууд хийлээ. Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын чиглэлд бол улсын хэмжээнд байгаагүй одоо зам харгуйн, гүүрийн ажлуудыг бид нар Улаанбаатар хотод өрнүүллээ. Орон сууцны асуудал дээр ямар ажлууд өрнсөнийг та нар мэдэж байгаа. Харамсалтай нь сүүлийн нэг жил ковид гэдэг энэ дэлхийн хэмжээнд аюул авчирсан энэ том цар тахалын улмаас өөрөөр хэлбэл бид нарын ажил жоохон саарсан тохиолдол бий. Гэхдээ энэнд бол бид нар нэг айхтар, цаашдаа бодсон төлөвлөсөн зүйлээ ЗГ-тай хамтраад зохион байгуулна гэж бодож байна.