Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
"Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай”, “Сайн байна уу, Улаанбаатар”, “Сэтгэлийн жигүүр” зэрэг дуунуудаараа 70, 80-аад оны залуусыг байлдан дагуулж, Монголын ард түмэнд хайрлуулан хүндлэгдсэн Улсын филармонийн гоцлол дуучин Монгол улсын гавьяат жүжигчин,дуучин Хайдавын Төмөрбаатар таалал төгсжээ. Тэрбээр хөгжим бүжгийн дунд сургууль төгсч, хуучнаар ЗХУ-ын Львов хотын Хөгжмийн дээд сургуулийг төгөлдөр хуурчийн мэргэжлээр төгсжээ. Улсын филармонийн “Соёл эрдэнэ”, “Баян Монгол” чуулгад гоцлол дуучин, уран сайхны удирдагчаар ажиллаж байсан. 2000 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МУГЖ цол тэмдгээр шагнагдсан юм.
Монголын эстрадын урлагийн нэрт төлөөлөгч, түүний гэр бүл, үр хүүхэд, анд нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье.