Өнгөрсөн долоо хоногт тусгаарлалтад байсан иргэд УОК-д хандив тусламжаар ирсэн мөнгөний зарлагын мэдээллийг ил тод болгохыг шаардсан юм. Энэ талаар бид УЛСЫН ОНЦГОЙ КОМИССИЙН ДАРГА Я.СОДБААТАРААС тодрууллаа.
Тэрээр: УОК-оос хүмүүст орж ирсэн хандив мөнгөний асуудал бол ил тод болчихсон байгаа. Нийтдээ долоон тэрбум гаруй төгрөг хандивт ирсэн. Энэ ард иргэдээс ирсэн хандивыг яг юунд зарцуулж байгаа юм. Зарим нь биетээр, зарим нь биет бусаар малаар ч хүртэл ирсэн. Тэгээд энэ бүгд тоо толгойгоороо нэг маск авсан ч гэсэн юунд зарцуулсан гэдэг нь ил тод байгаа. Өнөөдөр сайт дээр ил нээлттэй болгочихсон, сайтуудаа бид нар аль болох сошиал орчинд нээлттэй зарлаж байгаа. Тийм учраас өнөөдөр манай онцгой байдлын шуурхай штаб дээр очоод үзсэн ч гэсэн, сайтруу ороод үзсэн ч бүгд нэг бүрчлэн юунд зарцуулсан бэ гэдэг нь нээлттэй байгаа. Засгийн газрын төвшинд ковид-19 гарснаас хойш ирсэн зээл тусламжийн асуудал дээр бас иргэд нэлээн шүүмжлэлтэй ханддаг. Энэ зээл тусламжууд Олон улсаас зорилттой ирж байгаа. Тийм учраас хэн нэгэн хүн, албан тушаалтан дундаас нь идэж шамшигдуулах ямар ч боломж байхгүй. Энэ бол төсвийн дэмжлэг, зарим нь энэ бол ажил олгогчийн нийгмийн даатгалыг тэглэсэн мөнгөний зөрүүнд олгож байгаа гээд нэр нь заагаад өгсөн. Өнөөдөр гэхэд та нар Сангийн яаман дээр зурагдаж байгаа гэрээг сонсож байгаа байх. Энэ нэг сая доллар бол хувийн хамгаалах хэрэгсэл буюу эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, ажилчдын хувийн хамгаалах хэрэгсэлд гээд тэндээсээ нэр нь заагаад ирдэг.
Ихэнхи нь тэр олон улсын байгууллага дээрээсээ нэр нь заагдаад ирж байгаа. Монгол улсын Засгийн газар дундаас нь авч идээд өөр юманд зарцуулаад байх боломж ерөөсөө байхгүй. Нийт орж ирсэн зүйлсийн талаар сангийн яамнаас очоод асуух хэрэгтэй. Ер нь бол яригдаж байгаа мөнгөн дүн нь 800 орчим сая долларын мөнгө яригддаг. Өнөөдөр Монгол Улсын дансанд орж ирээд явж байгаа бол 390-ээд тэрбум төгрөг байна. Энэ бас нээлттэй болсон байгаа. Сангийн яамны сайт дээр энэ ковидтой холбоотой болон олон улсын байгууллагуудтай гэрээ хийж орж ирсэн зээл тусламжууд нэг бүрчлэн юунд зарцуулагдаж байгаа, ямар учиртай, ямар байгууллагаас авсан гээд бүгд ил тод нээлттэй байгаа гэв.