Өчигдөр буюу 2020.09.07 Монгол улсын Ерөнхий сайд Гадаад Харилцааны яаман дээр ажиллах үеэрээ “Монгол улсад чөлөөт зах зээл байхгүй болсон” гэж мэдэгдэл хийсэн. Ардчилсан орны Ерөнхий сайд ийм мэдэгдэл хийж болох уу гэж олон нийт үүн дээр дургүйцлээ илэрхийлж байна.
Ерөнхий сайд хариуцлагагүй мэдэгдэл хийв үү? Эсвэл үнэхээр коммунизм байгуулж байгаагаа илэрхийлэв үү?
Тэрээр мэдэгдэлдээ: “Чөлөөт зах зээл гээд бүх юмыг сул хаядаг. Чөлөөт зах байхгүй. Миний баримталж байгаа бодлого шүү. Яагаад гэвэл гэвэл би Засгийн газрын тэргүүн. Хүссэн хүсээгүй би Засгийн газрыг удирдаж байгаа. Одоо бол төрийн зохицуулалтай Засгийн газар гэж байна. Хүн болгон хүссэнээ хийдэг зах зээл гэж байхгүй болсон. Дэлхий дээр ч байхгүй болж байна.”
Чөлөөт зах зээл гэдэг бол төрийн оролцооноос үл хамаарч арилжаа хийгдэх, үнэ тогтох зах зээл юм. Нэг ёсондоо ардчилсан зах зээлийн суурь зарчим.
Засгийн газрын тэргүүний үг, үйлдэл, мэдэгдэл бүр хариуцлага дагаж явдаг. Гэтэл манай Ерөнхий сайдын үг, буу шийдэм агссан үйлдэл хүртэл ардчиллыг үгүйсгэж байгаагаа нотолсоор.