Оросын эрдэмтэд өөрсдийн бүтээсэн коронавирусийн вакциний туршилтын талаар анхны судалгааны тайлангаа дэлгэлээ. Анагаах ухааны “The Lancet” сэтгүүлд нийтлэгдсэн дүн мэдээнд туршилтад хамрагдсан бүх хүний биед сөрөг биет үүссэнээс гадна ямар нэг сөрөг нөлөө ажиглагдаагүй гэсэн байна. Энэ нь шинэ вакцин халдвартай хүний биеийн дархлааг дэмжинэ гэсэн үг гэж вакциныг бүтээгчид онцолжээ. Вакцинийг зургаа, долдугаар сард хоёр ч удаа туршсан бөгөөд туршилтад хамрагдсан 18-60 насны хүмүүсийг 42 хоногийн турш ажиглалтад байлгасан. Сөрөг биет зохиомлоор үүсгэсэн хүмүүсийн дунд толгой бага зэрэг өвдөх нь хамгийн түгээмэл шинж байж.
Орос улс өнгөрсөн сард коронавирусийн эсрэг вакцинийг орон нутгийн хэмжээнд туршсан дэлхийн анхны улс болсон юм. Гэхдээ олон улсын мэргэжилтнүүд оросуудын бүтээлийг аюулгүй байдлыг бүрэн хангаагүй, үр дүн муутай гэж үзэж байна.
Оросын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко энэ сард болох, 3000 гаруй хүнийг хамруулах дараагийн туршилт амжилттай болбол 11,12-р сард халдвар авах өндөр эрсдэлтэй хүмүүсийг вакцинжуулалтад хамруулна гэжээ. ДЭМБ-ийн мэдээгээр дэлхий дахинд өдгөө 176 вакцин хийгдэж байгаагаас 34-ийг нь хүн дээр туршаад байна. Тэднээс найм нь гурав дахь буюу ахисан шатны боловсруулалтдаа явна.