Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг УИХ-аар батлах үеэр ирэх дөрвөн жилд боловсролын салбарт Кэмбрижийн хөтөлбөр нэвтрүүлэх эсэх асуудал хөндөгдсөн. Гэхдээ тухайн хөтөлбөрийг гишүүдийн дийлэнх нь дэмжээгүй юм. Тодруулбал, ирэх дөрвөн жилд аль нэг гадны хөтөлбөрийг авч хэрэгжүүлнэ гэж туйлшрахгүйгээр үндэсний хөтөлбөрөө сайжруулж, олон улсад өрсөлдөхүйц болгоно гэж үндэсний хөтөлбөрөө баталсан юм.
Хэдийгээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэ асуудал тусаагүй ч зарим гишүүд их хуралд лобби бүлэг байгуулж, Кэмбрижийн хөтөлбөр нэвтрүүлэх хэрэгтэй хэмээн байр сууриа илэрхийлсээр байна.
Судлаачдын хувьд, тэгш бус байдлыг гааруулах гадны хөтөлбөрийг шууд хуулбарлаж болохгүй, үндэсний хөтөлбөрөө сайжруулах нь чухал гэж үзэж байна. Өнөөдөр /2020.09.04/ энэ асуудлаар Төрийн ордонд хэлэлцүүлэг болж байна.